СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

878 сая төгрөгийн НДШ төлөөгүй Хятадын компанийн захирлыг 6 сая төгрөгөөр торгожээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
8 сарын өмнө

Нүүрс тээвэрлэн хилээр гаргадаг аж ахуйн нэгжүүд мэргэшсэн жолооч нарын үнэмлэх, бичиг баримтыг бүртгэж аваад, өөрсдийн хүний нөөцтэй юм шиг харагдуулдаг ч татварын болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байх тохиолдол цөөнгүй гарах болжээ.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тийм аж ахуйн нэгжийн удирдлагад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Өмнөд хөршийн иргэн, манай улсад үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй олон улсын тээвэр”, түүний охин компани болох “Галба-Ус”, мөн “Ихборзон говь” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ян Фэнтао манай улсын нийгмийн даатгалын шимтгэлд нийт 878.5 сая гаруй төгрөг төлөх ёстой байсан ч түүнийг нь худал мэдүүлж зайлсхийсэн хэрэгт холбогдсон юм.

Тухайлбал, “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2021 онд 1326, 2022 онд 2510, 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 1874 даатгуулагчийн 2.4 тэрбум төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 619.4 саяыг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой байж.

Харин “Ихборзон говь”ХХК нь 2022 онд 300, 2023 оны эхний хагас жилд 672 даатгуулагчийн 143.7 сая, “Галба-Ус” ХХК 115.2 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой байсан гэнэ.

НПГ-аас Ян Фэнтаод холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.14-1 дэх хэсгийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн аж.

Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 878.5 сая гаруй төгрөгөө нөхөн төлөхөө илэрхийлж, хэргээ хялбаршуулж шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд 6000 нэгж буюу зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (60)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 сарын өмнө
66.181.179.96

Тэгээд л болоо юу?

Иргэн
8 сарын өмнө
66.181.185.51

Торгууль ч гэж дээ. Шагнал болоо шив дээ. Голог гэж

Хужаа
8 сарын өмнө
66.181.178.137

Монголын шүүх гоё шүү

Зочин
8 сарын өмнө
202.9.40.153

Энэ шүүх прокурор одоо болиоч ээ. Ер нь энэ хялбаршуулж шийдүүлнэ гэж угаасаа хахууль өгье гэсэн үг юм шив дээ. Тэгээд ч энэ 76 ийм хууль батлаад сууж байхдаа яасан ичидгүй юм.

Зочин
8 сарын өмнө
66.181.182.106

878 саяын мөнгөө төлнө гээюүдэ? Төлнөө гэхээр н төлөх юм бна гэж ойлгосиим боловууда? Тэгээд төлөхүү???

Zochin
8 сарын өмнө
66.181.161.142

Iim l niigemd amidarch bna daa, Shudarga eruul bus togtolzoo, avilgald idegdsen turiin alban haagch nar. manai 1 ajiltang bguullaga chene NDSH ee tuluugui uchir emneleg uzehgui geed yav iiv geed shalguulsan 250tugrug dutuu tulsun bna gene

Зочин
8 сарын өмнө
103.57.92.29

Тэр луухаан нь яг төлж харагдаач. ..хятавад бол шууд буудаа БЗД ийн шүүгч нэртэй шимэгчид баахан авилгал авч дээ ...6 хан сая ₮ өөрторгоод трлгойг илээд өөрсдөө идэж дээ

zochin
8 сарын өмнө
122.201.31.169

mongol hun ingesen bol shuud shorond biz

Зочин
8 сарын өмнө
66.181.161.193

Хулгайч нарыг авилагдсан хужаа байгаа болохоор уу ДАХИН ШАЛГА БАРИВЧИЛАХ ХЭРЭГТЭЙ ЭХОРНоо цөлмүүлчихээд шүүх нь шүүхболжээ

Жаргал Баяжих
8 сарын өмнө
59.153.113.199

Шийтгжлд бүгдийг төлүүлж байж үйл ажиллагааг явуулмаар юм зогсоо ! Монголд ашиггүй!

Энхболд.х
8 сарын өмнө
172.58.165.69

Татвараа олоон сараар овоолох ямар хэрэг байна, 2 сар төлөөгүй бол үйл ажиллагааг нь зогсоох гэрээ хийгээч. ГЭРЭЭ ХИЙЖ СУР,ШАЛГУУЛЖ БАЙ,

zovhin
8 сарын өмнө
66.181.182.157

huuliihan grj hahuuld idegdsen heden hulgaich nar bgaa gdg ni endees haragdaj bna.. nowshnuud

Зочин
8 сарын өмнө
66.181.186.157

Howsh...Tatwariig tuluugui bol...hariutslga ni 2nugaluulj tuluuleh baital 1% hurehgui munguur torgodog...Mongoliin huuli ,shuugchidiig yah we...Heeren.

Зочин
8 сарын өмнө
103.57.95.95

Монгол эзэнтэй компаниуд бас төлөхөө больчихъё оо.Ямар их даварсан гарууд вэ

НД ажлаа хий
8 сарын өмнө
66.181.161.235

НД ажлаа хийгээд шаардлагаа тавьж төлүүлдэг бол компаний ажилчид хохирохгүй байхсан цалингаас нь суутгаад авсан компани нь цааш төлдөггүй 1,2 жил болсон ажилчид зээл авах, тэтгэвэрт гарах, дикретний мөнгөө авч чадахгүй байдал үүсч хохирч байна ш дээ

zochin
8 сарын өмнө
139.5.219.95

manai huulid bnu ali bol ene heden shvvhin heden hulgaij nart bnu arsr2

Зочин
8 сарын өмнө
122.201.31.45

Нөгөө л хонгилын хуульчид монгол улсыг маань самарч байна Мэдээж 878 саяыг төлөх хүнииг 6 саяар торгоод өнгөрөөвөл хахууль байгаа нь ойлгомжтой Харин нэг ойлгомжгүй юм нь иим илтиин хууль зөрчсөн буруу шиидвэр гаргасан шүүгчид хариуцлага тооцдог шүүхиин тогтолцоо байдаг баймаар Гэтэл үгүй иим юм огт алга Шүүх ниитдээ ингэж дампуурчихсан юмуу Тэмцвэл зохих газар шүүх л байна

Мөнх
8 сарын өмнө
66.181.176.118

Хуулийн цоорхойг ашиглах хэлбэр үү

irgen
8 сарын өмнө
202.9.40.14

Deeguuree hamag NDS.busad sanguudiig eersdee huvaagaad idsen bolhoor adil handaj bga.Ug n HD.busad tarvaraa huuliin daguu avch bbal ahmadiin halamj.asargaa.Eruul mend.tetgever ch sain nemegdej.ahmaduud gadaadaar aylaj yvah estoi.

Зочин
8 сарын өмнө
66.181.184.68

Ха ха ха

Зочин
8 сарын өмнө
66.181.160.94

ingel boloo yu ajild orood 8sar daatgalina toloogvi bol awdag arga hemjee gej bnu hohiroltoi bn shvv

зочин
8 сарын өмнө
89.247.171.139

шүүг нарбг шалгах хэрэгтэй. Авилгал л харагдаад бна.

Зочин
8 сарын өмнө
103.212.118.114

Авилгалд идэгдсэн шүүх

Зочин
8 сарын өмнө
103.212.118.114

Авилгалд идэгдсэн шүүх

Хотжав
8 сарын өмнө
172.58.36.94

Хууль шүүх нь хахуулд орчихсон шударга шүүх үү ,шүүчихсэн бол яахав

Иргэн
8 сарын өмнө
66.181.161.110

Авлигжсан шүүгчид 6 сая юүч биш тэрбумаар торгох ёстой малнууд юмаа

Иргэн
8 сарын өмнө
139.5.218.128

Монголын шүүх бүрэн яалзарч дууслаа харах үлгэрлэн дуйрайх яамар ч шудрага зүйл алга

Зочин
8 сарын өмнө
213.142.97.43

Хуцах юмаа нээрээ

Ш.
8 сарын өмнө
202.55.188.97

Шүүгч нь авилгал аваа биз. Хулгайч хулгайчаас яллаж чадахгүй шүү дээ.

Зориг
8 сарын өмнө
139.5.217.213

Гэр хорооллын жижэг дэлгүүрийг л ингэж торгодог биздээ

Ховд
8 сарын өмнө
66.181.181.134

АН-ын Шүүх байхад, Элбэгдорж,Баттулга нарын авилгач Шүүх байхад шударга ёс ярих хэрэггүй, Улсын хөгжил ч ярих хэрэггүй ээ

Ховд
8 сарын өмнө
66.181.181.134

АН-ын Шүүх байхад, Элбэгдорж,Баттулга нарын авилгач Шүүх байхад шударга ёс ярих хэрэггүй, Улсын хөгжил ч ярих хэрэггүй ээ

Зочин
8 сарын өмнө
202.55.188.44

Арай дээ.6сая өршөөгдсөн байна ш дээ. Бид нар Монголд амьдраад байна уу

Зочин
8 сарын өмнө
66.181.181.229

Төлдөггазрахр оролдох юм цаана чинь нүүрс зөөсөн тайлагнадаггүйкомпани хүмүүсийг шалгаачээ

Мөнхөө
8 сарын өмнө
202.126.90.10

Үмхий хятадууд Монголын хуулийг гууль болгоод,шүүх нь ч их зөөлөн ханддаг болжээ новш энэ улсыг ч өөд нь татахаа ч өнгөрсөн төр бололтой...

Зочин
8 сарын өмнө
103.57.92.24

Энэ хужаа яг төлөх болуу хулхидаад нутаг буцсан бхаадөөө хуулийнхан ч гэнэн гэхийн муу тэнэг гэхийн муу төлбөрийг нь төлүүлж байж шийтгэл ээ ногдуулах хэрэгтэй байсан юм

Зочин
8 сарын өмнө
202.9.40.18

сарын хүү нь л 30 гаран сая байна. шалгаарай

Монголын новш
8 сарын өмнө
202.9.40.18

сарын хүү нь 34 сая байна , шалгаарай

Зочин
8 сарын өмнө
103.57.93.63

Ээж шүүх гэдэг чинь яачихсан улс ажиллахаасаа ингэж ажилладаг байна аа.

Хан
8 сарын өмнө
202.126.91.65

Арайч дээ би хятадад ийм үйл ажиллагаа явуулсан бол цаазаар авахуулчихсан байх өө Манай хуулийнхан ингэж ард түмнээ доромжлох гэж дээ Хятадууд бидныг дооглож байгаа байлгүй

Зочин
8 сарын өмнө
202.126.90.99

доромжлоод байгаарай

Зочин
8 сарын өмнө
59.153.115.83

Энэ хужаа нарын татвараас зайлсхийсэнд оногдуулсан ял нь 6 сая гэж ойлголоо. Харин 878,5 саяын НДШ-ийг нөхөн төлүүлнэ биз дээ. Эсвэл 6 саяар бүх хэрэг нь хаагдаж байгаа юм уу. Ялгаж, салгаж мэдээллээ тодорхой болго.

Монгол хүн !!
8 сарын өмнө
119.17.241.117

Хэн гэдэг шүүгч ийм шагнал өгөө вэ? Энэ шүүгч нарыг " Шилэн болго"-чээ.Улс орныг дампууруулж дууслаа!! Одоо ХӨХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ " Та нарын татуу өгсөн шагналыг чинь тэгшилж явдаг гэдгийг нэг мэдчихэд илүүдэхгүй л болов уу?!!

Иргэн
7 сарын өмнө
202.9.40.41

Монгол хүн ийм хэрэг хийсэн бол өнгөрөө шууд олон жилийн ял авна манай шүүх ийм л пялдага гэдэг нь тодорхой

Зочин
7 сарын өмнө
139.5.218.117

Больж үз

Даваа
7 сарын өмнө
103.57.95.235

Шүүхийн тогтолцоог өөрчлөхгүй бол Монголд хэзээ ч шударга ёс тогтож авилга луйвар зогсохгүй

Зочин
7 сарын өмнө
59.153.112.113

Яахав 878сая төгрөгийн ндш төлж байгаа бол болж л бн

Иргэн
7 сарын өмнө
66.181.161.67

Манай му хууль гадныханд арай зөөлөн бна уу энэ төрд ер нь монгол хүн бна уу иргэндээ хатуу гадныханд ингэж хандаад бна уу аль эсвэл хятад хүн төрд сууж монгол иргэдийг эх оронд нь амьдрах нөхцөлийг нь энэ мэтээр булааж гадагшаа явуулаж эзгүйчилж эх орныг минь аль хэдийн авчихаад илт давуу хууль ингэж үйлчилээд бна уу хардаж бна

Зочин
7 сарын өмнө
66.181.182.68

Тэгээд төлөх болов уу

Зочин
7 сарын өмнө
202.9.40.152

Бага л торгож, бараг л шагнал

Зочин
7 сарын өмнө
159.65.5.198

Энэ хүмүүс дахин цаашид ч төлөхгүй юм бна . Эргүү юмдаа. хуулиндаа өөрчлөлт оруулаад хулгай хийх нөхцөлийг нь хаах хэрэгтэй байна.

Зочин
7 сарын өмнө
202.126.90.93

Торгуулсан болоноор одоо төлөхгүй эээ..му улсыйн хууль бол зүгээр төрийн эрэх баригчдийн хүсэлтээр болох юм даа.хятад улсад вол аль хэдий цаац байх даа

Зочин
7 сарын өмнө
203.91.115.52

Ядах даа 160саяаар торгодог болоосой ёстой юу гэхэв

Тээвэрчин
7 сарын өмнө
202.126.91.122

Төлөгдөөгүй жолооч нар ндт нь тасарсаныг нь нөхөж өгөх үү

Тээвэрчин
7 сарын өмнө
202.126.91.122

Татвараа олоон сараар овоолох ямар хэрэг байна, 2 сар төлөөгүй бол үйл ажиллагааг нь зогсоох гэрээ хийгээч. ГЭРЭЭ ХИЙЖ СУР,ШАЛГУУЛЖ БАЙ

Зочин
7 сарын өмнө
202.126.91.62

төлүүлчээд хэлэйрээдээ нэг гусчив хаха

Алтаа
7 сарын өмнө
202.126.90.115

878 сая төгрөгий нь НДШ-д төлүүлж байж ял оноох хэрэгтэй байх.Одоо төлөхгүй унжина хил гараад зугтаах байх даа.Монголын Шүүх үнэхээр авилгалд идэгдэж дампуурчээ.МАН-ы тавиулууд.Энэ намаас салж байж л Шүүхийг цэвэрлэж шударга ёс тогтоно оо.

Энхээ
7 сарын өмнө
185.186.153.20

Хятад компанийг сайн шалга!Татвараас ямар их зугтсан бол!!?

Зочин132..
7 сарын өмнө
66.181.184.26

Нийтлэгч Г. Равжаа Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн нь алдар нэртэй нь бичээч бид мэдэх эрхтэй. Сүүлд Хариуцлага тооцоход ч хэрэг болно

Зочин
7 сарын өмнө
66.181.160.54

Компаниас нь НД нөхөн төлүүлсэн юм боловуу...гол нь....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.