Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер манай улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер манай улсад айлчлах гэж байна. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд тохиож буйтай холбогдуулан ийнхүү айлчлалыг товложээ. 

Айлчлалаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Франк-Вальтер Штайнмайер нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэх юм. Франк-Вальтер Штайнмайер нь 2017 оноос хойш ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. ХБНГУ-ын төрийн өндөр дээд тушаалтнуудаас Ангела Меркель 2011, 2016 онд манай улсад ирж байсан билээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 19 (7263) 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.