СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-02

🔴 Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” өчигдөр /2023.12.01/ Спортын төв ордонд эхэллээ.

Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баттулга болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд оролцов.

Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тусгайлсан чиг үүрэг бүхий 15 байгууллагын 250 гаруй тамирчин, насанд хүрэгчдийн, мастер-1, мастер-2, эмэгтэйчүүдийн ангиллын нийт 19 жинд хоёр өдрийн турш өрсөлдөж, шилдгүүдээ тодруулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.