Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

"Цагдан хорионы шүүх хурал 19 цагт зарлагджээ" хэмээн сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудастаа мэдэгдээд, дараах мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

-. Яагаад гэхээр tseg.mn гэдэг сайт дээр миний талаарх бичлэг, эвлүүлгүүд яваад байгаа. Харин тэр сайт нь Н.Учрал сайдынх. Н.Учрал сайд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн албанд хэвлэлийн төлөөлөгч дарга нь байсан. Тэгээд ингээд харахаар энэ бүхний ард ерөнхийлөгч байна. Одоо надад айх зүйл байхгүй, ял аваад, шоронд суувал тэр л биз.

Гэрчилгээгээ гаргаж харуулах ёстой юм уу 267 сая төгрөгөөр худалдан авсан. 167 сая төгрөгийн бэлэн төлөөд үлдсэн 100 сая төгрөгийг нь одоо төлөөд явж байгаа.

Өмгөөлөгч н.Батбаяр гэж хүн 12 настай охин нас барсан асуудалд гомдол гаргасан юм билээ. Надад ер нь гомдоод явдаг юм шиг байгаа юм. Дандаа л гомдол гаргаад явдаг.

Дараагийн асуудал Энэ дарга нар ичих хэрэгтэй. Очиж очиж намайг нүүрсний хулгайч болгоод байхдаа яах вэ дээ. Миний ойрын хамааралтай хүн нүүрс тээврийн асуудалтай холбоогүй.

Би гэхдээ ийм нүүрс тээвэр хийе гэж өмнө нь бодож байсан. Дан ганц сэтгүүлчээр ажиллах хүнд шүү дээ. Тиймдээ ч витамин зарж эхэлсэн. Тэгсэн нэг үйлчлүүлэгч маань өнөөдөр над руу залгаад "Чамаас витамин авсан эсэхийг тодруулсан" гэсэн. Ер нь

СХД-ийн шүүх дээр 19 цагаас миний хэргийг хэлэлцэнэ. Намайг буруутгах шийдвэр гарах юм бол гэрээс минь ирж баривчлах байх. Одоо ингээд гэртээ сууж байна. Өмгөөлөгч маань миний өмнөөс шүүх хуралд оролцоно. 

Ийм хүнд үед үнэхээр бүх асуудлыг хүндээр тусгаж авдаг болчихдог юм байна.

Ээж аавынхаа эрүүл мэндийн асуудалд санаа зовж байна. Хоёр хүүхдэдээ санаа зовохгүй байна. Би өөрийгөө яах эсэхийг мэдэхгүй байна. Бусдын сайн сайхны төлөө явсныхаа төлөө өнөөдөр ийм байдалд хүрчихлээ. Надаас тусламж хүссэн хүн бүрт туслах ёстой гэдэг дэврүүн сэтгэлээр хүмүүс хандаж ирсэн. Гэхдээ ингээд зөвхөн өөрөө биш, ойр дотны хүмүүсээ зовоочихлоо гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.