Сурагчид энэ сарын 28-наас нэгдүгээр сарын 28-ныг дуустал амарна

Сурагчдын амралтыг наашлуулахаар болсныг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэв.

Тэрбээр "ЕБС-ын сурагчид нэгдүгээр сарын 08-наас нэгдүгээр сарын 28 хүртэл амрах хуваарьтай байсан. Энэ сарын 29-нөөс эхлэн дөрөв хоног бүх нийтээрээ амрахаар байгаа. Үндсэндээ нэгдүгээр сарын 2-ноос дөрвөн өдөр хичээллээд бага, дунд ангийнхны хоёрдугаар улирлын амралт эхлэхээр байв. Үүнийг зохицуулж .

Гэхдээ цэцэрлэг ажиллана. Сурагчид амрах хугацаанд цэцэрлэгийн хүүхдүүд чөлөө авах боломжтой. Нийтээр нь амраах боломжгүй. Ахлах ангийнхны хичээлд гуравдугаар улирал эхлэхэд зохицуулалт хийнэ" гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.