СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөр нарт оноосон ял тохироогүй гэж үзэв

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
7 сарын өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн ажлын 47 хоногийн турш хэлэлцэн долоодугаар сарын 7-нд шийтгэх, цагаатгах тогтоолоо гарган танилцуулсан билээ.

Ингэхдээ 48 иргэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оноосон юм. Тэгвэл анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэж, хүчингүй болгуулахаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байна.

Өөрөөр хэлбэл, нэр бүхий 48 хүнд холбогдох үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, зарим шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах, торгох ял оноосон нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж прокурорууд үзэн эсэргүүцэл бичсэн байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Энхбатад нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил зорчих эрх хязгаарласан, “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон, НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг, “Бэрэн групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр, “Чингис хаан” банк, “Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Бүтэд, “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Батдорж, “Газ импорт” ХХК-ийн захирал П.Мягмардорж тэргүүтэй хүмүүст оноосон ял хэт хөнгөдсөн, нийгмийн хор аюулын шинж чанар, гэм буруугийн байдалтай тохироогүй гэж прокурорууд үзсэн бололтой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (19)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэрэн
7 сарын өмнө
59.153.112.81

Хууль гууль болжээ.бүгдийг шоронд нь хийхгүй бол улс чинь хоосорноо үр хүүхэд хэцүүднэ.хулгайчдаа.хэтэрч байна.

ард
7 сарын өмнө
139.5.219.241

ийм маягаар монголд хулгай хийхийг далдуур зөвшөөрдөг юм байнга . Хулгай хийгээд байцгаа. Улс орон ч гэж бараг байхгүй болж дээ. Манж Чин улсын үед л нэг ийм байсан байх. Харин тэр үед Монголынхоо төлөө санаа зовдог хүмүүс одооныхоос ялгаатай нь бас чиг байж

ochin
7 сарын өмнө
203.17.23.177

prokoruud hudlaajujiglejbna shiitgej yal ogson humuuse3 sullah gej bnaa

Зочин
7 сарын өмнө
172.59.200.55

Elbeg saihanbileg jenko zi erdenebat altanhyag dorligjob geed erdenetiig tonood bank tonood icheendee baiga da ganbold baabar enhsaihan joljargal geed heden luhaanuud Beijing d hurug uu ah duu naraaraa nuusan urbagchid aa shiitge

Зочин
7 сарын өмнө
202.21.124.130

Прокурорууд зарим нэг хүнийг хэлсээр хэрэгт буруутгасан байвал яах вэ? Шүүхийн шийдвэр хэвээр батлагдвал эргээд прокуроруудад хариуцлага тооцогдох уу?

Ард
7 сарын өмнө
43.242.243.184

Ямар гэмт хэрэг хийгээд яаж яллагдаж байгааг нь тодорхой бич л дээ яагаад шүүх ялыг нь тохируулж чадахгүй байгааг ёр ойлгохгүй юм...

Зочин
7 сарын өмнө
202.55.188.113

Том мөнгөн дүнтэй ,том хэрэг дээр, хэрэг нь цагаадах,хөнгөн ял аваад байгаа нь том авилага өгч авч байгаа тодорхой шүү дээ кк

Irged
7 сарын өмнө
103.212.119.107

Shuugch avilgal

Баатар
7 сарын өмнө
139.5.218.183

Гайхаад байх юу байна аа илт хууль завхруулж байгаа биздээ

Зочин
7 сарын өмнө
66.181.178.161

Авилгачдыг агнах дагнасан шүүх байгуулахыг дэмжиж бна олон улсын жишгээр авилгачдад 150н жилийн ял өгөх хэрэгтэй

Иргэд
7 сарын өмнө
139.5.216.41

Мөнгөн дүн томрох тусам өгөх ял нь хөнгөрдөг хуультай улс дэлхийд ганцхан Монгол улс 1 шил ундаа хулгайлаад 2 жил биеэр хорих ял авсан бяцхан хүү

Шүүх
7 сарын өмнө
202.9.40.114

Шүүгчдийг эвсэн хуувилдсан гэж дээд хэмжээ 25 жилийн ялыг үүрүүл.

Зочин
7 сарын өмнө
202.179.21.193

Улс орныг хохиролгүй болгох, үр хүүхэдтэй нь шоронд хий, тэгж байж бугшсан хулгай арилна,

Зочин
7 сарын өмнө
59.153.112.121

Шүүхийг форматлахгүй бол явахгүй ээ. Хуулийн системийг тэр чигээрээ шинэчлэх хэрэгтэй.

Зочин
7 сарын өмнө
139.5.216.107

uuhshuuleed bga yum uu haashaa yum be, bolij uz, butsaaj unen zuv shiideh ni zuv shu

Zochin
7 сарын өмнө
59.153.113.9

Unurstesteg gej buzariin avgaid zohih shiitgeliig ni hvleelgeh estoi setgvvlch nertei novshnuud ih boljee....

Зочин
7 сарын өмнө
202.126.89.35

Зээл авсан нт үнэн, төлөөгүй нь үнэн байхад ийм байдлаар шүүх шийдьэр гаргадаг хэьээрээ байсаар 30 жил боллоо Зээл аваад хэт баяжсан нь амьдрал дээр харагдаж байдаг шүүгч , прокурор нар үндэслэлгүй хэт баяжаад 30 жил болж байхад өөрчлөлт хийдэггүй мафийн аалзны тор шиг тогтолцоог үндёээр нь өөрчлөх хэрэгтэй

Зочин
7 сарын өмнө
124.158.90.34

ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ҮНДЭСЛЭЛТЭЙ, ХОХИРОЛ ТӨЛЖ БАРАГДУУЛААГҮЙ, ГЭМ БУРУУ НЬ ТОГТООГДСОН БАЙХАД ХЭТ ХӨНГӨН ЯЛ ОНОГДУУЛСАН, ПРОКУРОРУУД Ч ГЭСЭН ДАВХАР ЗҮЙЛЧЛЭГДЭХ ЗҮЙЛҮҮДИЙГ ОРУУЛАХГҮЙ ҮЙЛДЛҮҮДИЙГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОНТОЙ ХОЛБООТОЙГООР ЭНЭ ЯЛ ЗАВШИХ, ХӨНГӨН ЯЛЫН АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙГАА ЮМ

ZOCHIN
7 сарын өмнө
124.158.90.34

ПРОКУРОРУУДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ НЬ ҮНДЭСЛЭЛТЭЙ, ТӨЛБӨР ТӨЛЖ БАРАГДУУЛААГҮЙ, ГЭМ БУРУУ НЬ ТОГТООГДСОН БАЙХАД ХЭТ ХӨНГӨН ЯЛ ОНОГДУУЛСОН, МӨН ПРОКУРОР Ч ГЭСЭН ШҮҮГДЭГЧ НАРЫН ҮЙЛДЛҮҮДЭД ДАВХАР ЗҮЙЛЧЛЭЛҮҮД БАЙХАД ҮҮНИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ, ЗҮЙЛЧЛЭЭГҮЙ АСУУДАЛ ГАРГАСАН ... ҮҮНИЙГ ӨӨРСДӨӨ САЙН МЭДЭЖ БАЙГАА БАЙХ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.