Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ЕБ-ын сургуулийн 13 багш ажлаас халагдах өргөдлөө өгчээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн 13 багш ажлаасаа халагдах өргөдлөө өчигдөр өгчээ. Багш нар ажлаас халагдах шалтгаанаа “Удирдлагын ёс зүйгүй, харилцааны доголдолтой байдал, ажлын байрны дарамтаас шалтгаалсан” хэмээн тайлбарлаж байгаа аж. Харин тус сургуулийн захирал Г.Базармаагаас энэ талаар тодруулахад "Миний бие 2020 оны тавдугаар сард аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон. МАН-ын үед томилогдсон учир Ардын намын хүн гэж үзээд байх шиг байна гэсэн юм.

Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургууль нь нийт 55 багштай бөгөөд ажлаас халагдах өргөдлөө өгөөд буй 13 багшийн хоёр нь бага ангийн багш, 11 нь дунд ангийн багш нар аж. 

Удирдлага, багш ажилчдын хоорондын асуудлаас болж 1000 гаруй сурагчийн эрх ашиг зөрчигдөж, сургуулийн үйл ажиллагаа зогсох эрсдэл үүссэн байна.

Тиймээс бид уг асуудлаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Базармаатай холбогдож дараах тодруулгыг авлаа.

Тэрбээр, "

Багш нарын ажлыг сарын хугацаанд дүгнэхэд хангалтгүй гарсан. Дотоод журмаа батлахгүй хэр нь журмаараа цалинтай чөлөө авна гээд хэл сураггүй, хичээлээ заахгүй явчихдаг асуудал гаарсан. Ингээд шаардлага тавихаар эсэргүүцэж эхэлдэг. Хууль дүрэм ярьж, багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгдөггүй гээд дураараа авирладаг болсон. Өвчтэй хүмүүс нь эмнэлгийн листээрээ цалингаа авах ёстой. Намын шугамаар аялал жуулчлалаар явах гэж байгаа бол цалингүй чөлөө олгогдох ёстой. Албан ёсны боловсролын хөтөлбөр арга хэмжээнд цалинтай чөлөөг олгож болно гэх зэрэг асуудлууд гарч байна.

Жишээ нь, нэг багш хувиараа аялал жуулчлалын компани ажиллуулдаг. Япон руу аяллын чиглэлээр 14 хоног явж, ажил тасалсан. Нэг багш 9 дүгээр сарын 1-нд "цалинтай чөлөө авна. Улаанбаатар хот руу аавыгаа эмчилгээнд авч явна" гэсэн. Зуны гурван сар амраад яг хичээл эхэлтэл цалинтай чөлөө авна гэхээр нь "таны оронд хичээл зааж байгаа багш цалинг чинь авах ёстой" гэдэг шаардлага тавьсан. Дотоод журамдаа жилдээ нэг удаа цалинтай чөлөө авна гэж заасан байдаг. Гэтэл 2023 онд чөлөө авсан хэр нь он дуусаагүй байхад дахин цалинтай чөлөө журмаараа авна гэсэн.

" гэдэг шаардлага тавьсан. Намайг ёс зүйгүй зан гаргасан гэдгээ нотлох хэрэгтэй. Би дөрвөн хүнд цалингүй чөлөө өгсөн нь үнэн. Гурвантэс сумын ИТХ-ын даргын эхнэр, нийгмийн ажилтан эдгээр багш нарыг жолоодоод байна.

Өмнөговь аймгийн Боловсролын газар өнгөрсөн долоо хоногийн даваа гараг ирж ажилласан. Ингэхдээ багшийн харилцаа хандлага хангалтгүй, сургалтын хөтөлбөрөө сайжруулах шаардлагатай. Хөтөлбөргүй багш нар ажиллаж байна. Сургалтын менежментээ сайжруулахаар “Шинэ Монгол” сургуультай хамтарч ажиллаж байгаа ч хангалтгүй байна гэдэг дүгнэлт гаргасан.

Сургалтын чанарыг дээшлүүлэх үүрэг даалгаврын хүрээнд багш солилцоо хийх хөтөлбөрийг боловсруулсан. ӨМӨЗО-ы Рашаант хотын сургуулийн 25 багш болон “Шинэ Монгол” сургуулийн 25 багш солилцооны төсөл хэрэгжүүлж, аймгийн Засаг дарга руу уламжилсан байгаа.

Би энэ сумын иргэн биш. Миний ойрын хүн энд байхгүй. Мөн дээрээс нь нам бус хүн. " гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.