- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр хийгдэж буй 260 айлын орон сууцны хорооллын барилгын явцтай танилцав.
Уг төслийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 1,8 га талбайд Орхон аймаг болон “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд 27,4 тэрбум төгрөгөөр 5 блок 260 айлын орон сууц төслийг 2021-2023 онд хэрэгжүүлж байна. Барилгыг ашиглалтад оруулах комисс 2023 оны долдугаар сард В,D блок болох 104 айлыг ашиглалтад хүлээж авчээ. С блок нь 80 хувийн гүйцэтгэлтэй, А блок нь 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох аж.
Аймгийн ИТХ-аар батлагдсан “Орлогод нийцсэн орон сууцны журам”-ын дагуу 186 айлын орон сууцыг нэг м.кв-ыг нь 1.952.000 төгрөгөөр худалдах, 70 айлын орон сууцыг дахин төлөвлөлт болон түрээслэх нөхцөлөөр иргэдэд олгоно. Цаашдаа Эрдэнэт хотод 10 байршилд 7000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ.
Мөн Эрдэнэт хотын бохирын гуравдугаар коллекторын бүтээн байгуулалтын ажлын явцыг энэ үеэр Орхон аймгийн удирдлагууд танилцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сард Орхон аймагт ажиллах үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийн дагуу хийгдэж буй ажил юм. Ариутгах татуургын 3-р коллекторын төв шугам татах ажлын 1-р үе шат зураг төсөл боловсруулалт хийгдэж, 2022 оны есдүгээр сараас ажлаа эхлүүлжээ. Одоо 50 хувьтай үргэлжилж байна. Уг өргөтгөл шинэчлэл хийгдсэнээр Эрдэнэт хотын дэд бүтэц сайжирч, гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөлтүүд хэрэгжих бодит боломж бүрдэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.