СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2023-07-28

Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд тэргүүлж, цомын эзэн болжээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Монголын нисгэгчгүй нисэх төхөөрөмж хөгжүүлэлтийн холбоо, БНСУ-ын KM Drone Consortium, International Sherlock Holmes Detective Agency хамтран зохион байгуулсан “ Km drone cup 2023“ анхдугаар тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, дэслэгч Б.Ууганбаяраар ахлуулсан алба хаагчид тэргүүлж, аваргын цомын эзэн болжээ.

Налайх дүүргийн “Sky Friends” нисэх буудалд зохион байгуулсан тус тэмцээнд Монгол, Солонгосын нийт 13 баг оролцож, онцгой байдлын үед эрэх хайх, аврах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шуурхай газар зүйн байршлыг тогтоох, мэдээлэх даалгаврыг гүйцэтгэн, аваргуудаа шалгаруулсан байна.

Энэ үеэр БНСУ -ын “Sundori Drone” компанийн хөгжүүлж үйлдвэрлэж байгаа тусгай зориулалтын нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үзүүлэх тоглолт, ModelSIM компанийн дрон сургалтын “eDrone Simulator” программыг танилцуулжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.