ГХ-ын сайд Саудын арабын хаант улсын ханхүүтэй уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд, Эрхэм дээд Ханхүү Турки Бин Мухаммад Бин Фахд Аль-Сауд-тай 5 дугаар сарын 26-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Саудын Арабын Хаант Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхижүүлэн хөгжүүлэх асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, энэ хүрээнд энэ ондоо харилцан дээд, өндөр түвшинд айлчлал солилцох, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх чиглэлээр ажиллахаар санал нэгдэв.

349349230 3520899494864378 5601789004413942489 n

Сайд Б. Батцэцэг Монгол Улс Булангийн орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Саудын Арабын Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр улсын хөгжлийн бодлогыг уяалдуулан хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлээд ялангуяа байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.

349158530 623481119813372 2946999372185462995 n

Эрхэм дээд Ханхүү Турки Бин Мухаммад Бин Фахд Аль-Сауд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд цаашид боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дотроо байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ онцлов.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.