СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-19

ЧУУЛГАН: УИХ-ын гишүүний 3/1 санаачилбал ард нийтийн санал асуулга явуулах тухай хэлэлцэнэ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журамд УИХ төслийг хэлэлцээд тухайн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгад оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй саналаар тогтвол УИХ тогтоол гаргана гэж заасан байдаг. Бид Ард нийтийн санал асуулгаар асуух ёстой гэж журамлаж заасан байна. Би өнөөдөр 152, 126 тэр тухай ярих гээгүй байна. Монголын ард түмнээс үүнийг асуугаач. Бид хаалгаа хааж байгаад сандал ширээгээ нэмэх тухай ярьж болохгүй. 76 бол иргэдэд зориулж хууль баталдаг. Бидэнд баталдаг хуулийг ард түмнийхээ өмнөөс бид гар дүрж оролцох гэж байгаа гэсэн үг.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн журмын тухай хуульд зааснаар үг хэлбэл сайн байна. Тухайлбал, тус хуульд зааснаар ард нийтийн санал асуулга явуулах журамд Байнгын хороон дээр энэ тухай саналыг гаргах буюу УИХ-ын гишүүдийн гуравны нэг эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар санаачлах ёстой. Хэрэв

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах анхны хэлэлцүүлэг хоёр долоо хоногийн өмнө болсон. Үүний дараагаар гишүүд тойрогтоо ажилласан. Хөдөөгүүр ажилласан гишүүдэд иргэдийн зүгээс нэгдүгээрт, долоон жилийг таван жил болгох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг шаардах, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, гуравдугаарт цалин тэтгэврийг нэмэхийг шаардсан. Энэ нь ч тодорхой үр дүнд хүрч эхэлж байна. Сангийн сайд Б.Жавхлан ямартай ч хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд бүрэн олгох шийдвэрийг гаргасан. Мөн Засгийн газар цалин, тэтгэврийг үе шаттай нэмэх, төсвийн тодотголыг долдугаар сард багтаж хийх шийдэлд хүрч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Сая Үндсэн хууль гэдэг төр иргэний хамтын гэрээ. Би ард түмний төлөөлөл учир ҮХНӨ-ийг хэлэлцэхийг дэмжихгүй байна. Хэрэв өөрчлөх шаардлагатай бол ард нийтийн санал асуулга явуулах ёстой.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Тойргийн иргэд маань 152, 126 гэсэн тоог алийг нь ч дэмжихгүй байна. 76 гишүүнээс болоод өнөөгийн нийгэм, эдийн засаг ийм болоогүй гэдгийг иргэд хэлж байна. Ардчилсан Намын зүгээс нийт гишүүний 40 хувийг жагсаалтаар оруулах санал гаргасан. гэдэг хувь гишүүний байр суурьтай байна. Иргэд хуулийг 51 гишүүнээр баталдаг бол 76 гэдэг тоо бага тоо бус гэдэг зүйл ярьж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Иргэдийн хувьд 156 гэдэг үнэхээр том тоо гэж иргэд хэлж байна. Миний хувийн бодол 108-120 гэдэг байр суурьтай байгаа юм. УИХ-ын гишүүнийн үнэлгээ газарт унасан. Энэ бол тогтолцооны асуудлаас үүдэлтэй. Парламент, засгийн газрын хяналт нэмэгдэнэ. 

УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж хариулт авч, хуралдаан үргэлжилж байна.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.