БИЧЛЭГ: Луйврын цахим сонгууль явуулсан тул С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ
“...С.Эрдэнийн 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан цахим сонгууль нь хууль бус тул Д.Ганбатын өргөдлийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоох хүртэл хүлээн авахгүй байна уу” гэх агуулгатай албан бичгийг Ардчилсан намын даргад өрсөлдсөн иргэн Л.Гүндалайгаас Улсын дээд шүүх болон Улсын мөрдөн байцаах албанд өнгөрсөн долоо хоногт тус тус илгээсэн байдаг.
Энэ дагуу иргэн Л.Гүндалай өнөөдөр УМБА-нд мэдүүлэг өгчээ. Тэрээр,
-Цахим сонгууль гэж залилан, луйвар хийж байна. Мөрдөн байцаах албанд мэдүүлэг өгөөд гарч ирлээ. Ирэх даваа гарагт С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэх юм байна. Юм үнэнээрээ сайхан. Үнэн мөн нь олдох байх гэж бодож байна.
С.Эрдэнэ бол хүнээс мөнгө авч, цахим сонгууль гэж луйврын юмаа байнга хийгээд байгаа хүн гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.