СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-31

Д.Ганбатыг Ардчилсан намын даргад бүртгүүлэх хүсэлтийг УДШ-д хүргүүлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Өнгөрөгч амралтын өдрүүдэд С.Эрдэнэ, М.Энхсайхан тэргүүтэй Ардчилсан нам их хурлаа хийж, даргаараа Д.Ганбатыг сонгон батламжилсан. Тэгвэл түүнийг өнөөдөр /2023.01.31/ АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлэв. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд: 

-Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлж байна. Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага буюу эрх бүхий байгууллага Үндэсний бодлогын хорооны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хурлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хүсэлтийн дагуу Ардчилсан намын даргыг сонгох сунгааг зарласан. Энэ . Өнгөрсөн долоо хоногт болсон Ардчилсан намын ээлжит бус XVI их хурлаар намын даргыг ёсчлон батламжилсны дагуу өнөөдөр Дээд шүүхэд материалаа хүргүүлж байна. Саналын эрхтэй 79 мянган гишүүн тус хуралд оролцсон байгаа.

Монгол Улсад бүртгэлтэй нэг л Ардчилсан нам байгаа. Тэр бүртгэлтэй намын дарга нь С.Эрдэнэ гэж хүн. Ардчилсан намын дүрмийн бүрэн эрхтэй 248 ҮБХ-ны гишүүд тус хуралд оролцож даргын сунгааг зарласан. Бүрэн эрхийн чадамжтай их хурлаар намын даргын сонгууль явагдсан. Бид дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. 143.500 хүн тус даргын сонгуульд оролцсон. Шинэчилсэн бүртгэлээр санал өгөх эрхтэй хүмүүс саналаа өгсөн.

Л.Гүндалай нэр дэвшигчийн хувьд Ардчилсан намын цахим санал хураалтад гурван удаа оролцож байгаа хүн. АН өнөөдрийг хүртэл цахим нам болох үйл ажиллагааныхаа хүрээнд бүх гишүүдийнхээ оролцоог хангах үүднээс цахим санал хураалтыг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаад ч хууль дүрмийнхээ дагуу зохион байгуулагдсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.