- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг болон яамны удирдлагууд "Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаа"-ны талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуай Элчин сайдын яамдад тараасан гэдэг мэдээллийг бид хэвлэлээс олж мэдсэн. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, төр засгийн аливаа албан ёсны шийдвэрийг дипломат төлөөлөгчийн газруудад ГХЯ-аар дамжуулах ёстой.
Энэ тохиолдолд ГХЯ уг асуудлыг мэдээгүй, өгөөгүй. Цөөхөн Элчин сайдын яамд уг төслийг хүлээж авсан талаараа манайхаас лавласан. Бид энэ бол Засгийн газрын байр суурь биш гэдэг хариултыг өгсөн. Аливаа улс оронд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг дипломатууд хүлээн авч уулзах, хүндэтгэл үзүүлэх, санал бодлыг нь сонсох нь нээлттэй байдаг. Манай хилийн чанадад сууж байгаа дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдууд ч гэсэн ийм тохиолдолд уулзаж саналыг нь сонсох нь нээлттэй.
Иймд гадаад улсад сууж байгаа дипломат төлөөлөгчийн газрынхан тухайн төслийг Засгийн газрын байр суурь биш гэдгийг сайн ойлгож байгаа. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн. Бид санал нэг байгаа хэмээлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.