? Х.Нямбаатар: 40 их наядын нүүрс алга болсон гэж Т.Доржханд л яриад байгаа
Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар нүүрсний хулгайг илрүүлж, хариуцлага тооцох ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэгт цагдаа, авлигатай тэмцэх газар, шүүх, прокурор, гаалийн байгууллагын удирдлагууд багтжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар сэтгүүлчдийн асуултад товч хариулт өгсөн юм.
Тэрбээр, Хэдэн сая тонн нүүрс алга болсон гэдгийг хэн ч мэдэхгүй байна. 40 их наяд төгрөгийн нүүрс алга болсон гэдэг зүйлийг УИХ-ын гишүүн Т.Доржханд л яриад байгаа. Түүнийг гэрчээр дуудаж тайлбар авах шаардлагатай.
Тэгэхгүй бол олон нийт 40 их наядын нүүрс улсын хилээр татвар төлөлгүй хулгайгаар гарсан гэж ойлгогдоод байна. Өнөөдөр алдагдсан нүүрсний тоо хэмжээг мэдэж байгаа ганцхан хүн Монгол Улсад байгаа нь Т.Доржханд гишүүн. Т.Доржханд анх 40 их наяд төгрөгийн хулгай хийгдсэн гэж анх зарласан.
Зарим жагсагчид шууд нэрийг нь зарла гээд байгаа юм. Би мэдэхгүй байна. Шууд таамгаар энэ энэ хүн гээд буудаж болохгүй биз дээ. Тиймээс энэ хүмүүсийн ажлыг эрчимжүүлье, тоог нь нэмж өгье, машин тэргийг нь гаргаж өгөхөөр сууж байна. Би сайдаар ажиллах хугацаандаа хэн нэгнийг хэлмэгдүүлж, шоронд суулгаж чадахгүй. Мөрдөгч нараас түрүүлж Т.Доржханд л зарлах юм шиг байгаа юм.
Шаардлагатай гэж үзвэл ажлын хэсгийг ЦЕГ-ын Сүлд чуулга дээр мөрдөгч нараа суулгаж байцаалт явуулах боломжтой.
Нийслэлийн ерөнхий прокурор Ц.Ариунболд:
-Нүүрс тээвэртэй холбоотой 21 хэрэг шалгагдаж байгаа. Найман хэрэгт нь 41 хүнийг яллагдагчаар татсан. 30 гаруй хүний хэрэг шүүхэд шилжээд байгаа.
Өнөөдрийн байдлаар яг ийм хүн ийм мөнгө төгрөг хулгайлсан гэж хэлэх боломжгүй. Гэм бурууг тогтоосны эцэст хэлэх боломжтой. Бид хуулиа дагаж л ажиллана. Ийм хууль л үйлчилж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.