СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-02

🔴ЧУУЛГАН: Аялал жуулчлалын багц хуулийг яаралтай горимоор хэлэлцэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, аялал жуулчлал түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй гэж үзэж эдгээр хуулийн төслийг боловсруулж, үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг тус тус зохицуулахаар тусгажээ.

Уг хуульд Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд нь стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх, байгууламж барих, засварлах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцох зохицуулалтыг тусгаж, хил орчмын аялал жуулчлалыг олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэхээр зохицуулжээ.

Түүнчлэн харьяалах нутаг дэвсгэртээ жуулчин болон аялагч байрлах отоглох цэгийн хураамжийг тогтоох эрхийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд,  отоглох цэгийн байршлыг тогтоох, аяллын маршрутыг тогтоох, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах эрхийг сум, дүүргийн Засаг даргад, дэвсгэртээ жуулчны мэдээллийн төв байгуулах эрхийг аймаг, Нийслэлийн Засаг даргад олгож, отоглох цэгийн менежментийг хувийн хэвшил гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хангуулах байдлаар тусган өгчээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.