?LIVE: Ахмадууд С.Баярцогтыг АН-ын даргад нэр дэвшихийг хүлээн зөвшөөрөхгүй гэв
АН-ын даргын асуудлаар болон иргэн С.Баярцогтын гаргасан мэдээллийн талаар МоАХ-ны анхдагч “Ахмад зүтгэлтний холбоо"-ноос хэвлэлийн хурал хийлээ.
“Ахмад зүтгэлтний холбоо"-ны төлөөлөл:
-С.Баярцогтын хувьд олон асуудалд орж явсан хүн. Ийм хүн АН-ын даргад нэр дэвшинэ гээд явж байна. АН-ын даргыг сонгох Их хурал хэд хэд болсон. Гэтэл өнөөдөр аль хурлын шийдвэр хүчинтэй, хэн нь намын дарга гэдэг нь тодорхойгүй байна.
С.Баярцогтыг АН-ын даргад нэр дэвшихийг ахмадууд бид хүлээн зөвшөөрөхгүй. Намын хагаралтай үеийг далимдуулан хэн нэгэн удирдлагыг авах санаархал агуулж байгаа эсэхэд санаа зовниж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.