Ц.Элбэгдоржийн дараа С.Баярцогт, Х.Баттулга нар Н.Алтанхуягтай оффист нь очиж уулзжээ

“...Гандуу дээлтэй аав минь гаднаа ч нэг, гэртээ ч нэг байх шиг ээ” гээд дээхнийн нэг зохиолын дууны үг бий. Түүн шиг АН-ынхан нийлж нэг, тарж нэг хуралдаад л, сүүлдээ хэн нь хэнтэйгээ нийлээд, хэнийгээ жийгээд байгаа нь ойлгогдохоо болиод байгаа юм. Нам нь ийм байдалтай.

юм. Тиймээс О.Цогтгэрэлд УИХ-ын дарга шинэ тамга өгчээ. Ингээд бүлэг нь бас хоёр тамгатай болчихож буй бололтой.

Ер нь бол . АН-ынхан гэхэд их тэсвэр тэвчээртэй юм.

Гэхдээ АН-ын лидер гэгдэж ирсэн улстөрчид өөр хоорондоо зөрж, таарч уулзалдсаар байна. Зарим нэг сонирхолтой “ганцаарчилсан” уулзалтууд ч хэд хэд болжээ.

байна. Дахиад арваад хоногийн дараа Х.Баттулга ч бас оффист нь очиж уулзжээ.

Харин дээрх гурван уулзалтаар чухам юу яригдсан нь одоогоор тодорхойгүй байна. . С.Баярцогтын хувьд АН-ын дарга болохоор сэтгэл шулуудаж, ажиллаад эхэлсэн. Гэхдээ жинхэнэ тамга барьж авахгүй бол “жингүйдэх” эрсдэлтэй тулж мэдэх юм.

Х.Баттулга тусдаа АН-тай, гэвч тэр нь удахгүй “...Хууль бус” хэмээгдэх магадлалтай. Түүнийг“...АН-аа алдсан ч халааснаасаа ахиад хэдэн ч нам гаргаж ирж чадна” гэж олон хүн хэлдэг.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 234 (6966)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.