СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-01

🔴 Д.Ганбат: Дизель түлш тасарсан нь гавьяа мэт яриад суугаа Ж.Ганбаатар сайдад хариуцлага тооц

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хориг тавьдаг орнуудын өмнөөс хориг тавина гэж яриад байх юм. Тийм л юм бол яагаад шатахуун тасарч байгаа юм бэ?! Дизель түлш тасарч байх ёстой гэж хариулаад сууж байгаа сайддаа хариуцлага тооцооч. Өмнө нь хэзээ ч ийм байгаагүй. Ард түмэн буруутай юм шиг зүйл яриад сууж болохгүй. Та бүхэн сайн ажиллаж байгаа бол дизель түлш тасрахгүй байх байсан. Хариуцлагын асуудлыг бодит байдалтайгаа уялдуулж яриарай.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: 

-Баруун аймгуудад дизелийн түлш өссөн мэдээлэл байгаа. ОХУ-аас нийлүүлдэг шатахууны 40 хувьд асуудал үүссэн. Үүнийг давахын тулд Хятадаас дизель түлш импортолж байна. ОХУ-аас орж ирж байгаа түлшээр Улаанбаатар хотын болон бусад нийтийн тээврийн хэрэгцээг хангаж байгаа бол БНХАУ-аас орж ирж буй дизель түлшээр уурхайнуудаа хангах зорилготой байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.