Самарт явсан охиныг ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Цагдаагийн байгууллагад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр "16 настай охин Б нь Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суух гэрээсээ энэ сарын 04-ний өдөр гараад сураггүй алга болсон” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас удалгүй "олдсон" гэх мэдээллийг цацсан хэдий ч найз залуугийн хамтаар самарт явсан, отоглож буй газарт нь хүрэхэд 8-9 сая төгрөгийн зардал гарахаар байна гэсэн билээ.
Энэ талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, хурандаа Д.Очгэрэл
-Уг охин Түнхэл тосгоноос 160км зайтай газар отоглохоор очсон байна. Охины байгаа газар луу Зил-131, Урал зэрэг том оврын автомашинаас өөр машин явах боломжгүй учир машин техникийн асуудал үүссэн. Нутгийн иргэдээс Зил-131 машин түрээслэхэд 8-9 сая төгрөгийн шатахууны зардал гарахаар байна гэсэн билээ.
Улмаар "Охины ар гэрийнхэнтэй уулзаж, тус хэсгийг хариуцсан алба хаагч нар Түнхэл тосгонд очиж, охиныг уулнаас буулгаж, ар гэрт нь хүлээлгэж өгөх ажиллагааг хийж байна" гэсэн юм.
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр өгсөн мэдээллээр уг охиныг уулнаас буулгаж, ар гэрт нь хүлээлгэж өгчээ. Урьдчилсан байдлаар охин хэн нэгэн этгээдийн дарамт шахалтаар явсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.