СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол залуучууд ХБНГУ дахь олон улсын, төрийн бус байгууллагад сайн дурын ажил эрхлэх боломжтой болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр “Хөгжлийг дэлхий дахинд сайн дурын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан мэдэгдэл”-д Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нильс Аннен нар гарын үсэг зуржээ.

ХБНГУ-ын Засгийн газрын 2008 оноос эхлэн хэрэгжүүлж буй тус хөтөлбөр нь залуучууд хоорондын соёлын солилцоог дэмжих, харилцан суралцах, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод залуу үеийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд тус хамтарсан мэдэгдлийг байгуулснаар Монгол Улсын 18-28 насны иргэд ХБНГУ-д хүний эрх, байгаль орчныг хамгаалах, соёл, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй олон улсын болон төрийн бус байгууллагад 6-24 сарын хугацаанд сайн дурын ажил эрхлэх боломж бүрдүүлэх суурийг тавьжээ.

юм. Уг хөтөлбөрийн дагуу Монгол Улсад соёл, боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон төрийн бус байгууллагад ажиллах зорилгоор ХБНГУ-ын 18-28 насны залуучууд хүрэлцэн ирэх боломжтой ажээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.