Адуу дайрч, автомашиныхаа төмөр хийцэд хавчуулагдсан жолоочийг эсэн мэнд гаргажээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир баг, Баянцогт гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 184 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/-т ачааны автомашин адуу дайрч, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг аравдугаар сарын 5-ны өдрийн 19:19 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 19:44 цагт очиход Төв аймгийн Баянчандмань сумаас тус сумын чиглэлд иргэн Х /27 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Хьюндай Портер” загварын өвс ачсан ачааны автомашин зам хөндлөн гарч байсан адуу дайрч, автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан жолооч Х-г 19:48 цагт эсэн мэнд гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн аж.

310960689 475187681314433 1919497135057427685 n

311107437 475187587981109 204642562359035545 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.