TREND LIVE: Яс мөлжүүлж, урлагийн үзлэг хийсэн нь

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн сонгогдсон тойрог болох Ховд аймагтаа ажиллах үеэрээ уулзалтад ирсэн хүмүүст мах чанаж өгчээ.

Уулзалтад ирсэн сонгогчид нэг нэг яс барьсан байх бөгөөд дунд нь эрхэм гишүүн дуу дуулж буй бичлэг яах аргагүй өчигдрийн /2022.09.29/ трэнд бичлэг байлаа.

Цахим орчинд энэ үйл явдлыг "Улныхандаа яс мэрүүлж, урлагийн үзлэг хийлээ" хэмээн иргэд дургүйцжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.