Хилийн цэргийн алба хаагч амиа хорложээ
Цэргийн албанд татагдан үүргээ гүйцэтгэж байгаад цаг бусаар нас барсан явдал гарсаар байна.
Увс аймаг дахь Хилийн 0245 дугаар ангийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч Б.С модноос боомилж нас барсан хэрэг өчигдөр /2022.09.29/ гарчээ.
Хөвсгөл аймгаас энэ оны I ээлжийн цэрэг татлагаар өнгөрсөн тавдугаар сард ирсэн тэрбээр чухам юунаас болж ийм алхам хийснийг тогтоохоор цагдаагийн байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байна.
Байлдагч үхрээ хайхаар гараад холбоо барихгүй болохоор нь эрэл зохион байгуулахад ийм харамсалтай явдал болсон байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.