?LIVE: АЗХ-оос иргэдээ доромжилсон Засгийн газар кабинетаараа огцрох ёстой гэлээ

Ардчилсан залуучуудын холбооноос ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн Үндсэн хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийж байна.

Ардчилсан залуучуудын холбоо:

-ХНХ-ын сайд Д.Сарангэрэл амьжиргааны түвшин доогуур иргэдээ "улны айлууд" хэмээн доромжилж байна. Энэ бол ганц давхар дээлтэй сайдын амнаас унасан үг биш. Ард түмнээ улан доороо гишгэсэн эрх баригчдын үг гэж бид харж байна. . Ард түмнийг ялгаварлан гадуурхсан энэ асуудалдаа Ерөнхий сайд кабинетаараа огцрох ёстой гэж үзэж байна.

Бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үр хүүхдээ сайн сайхан газарт амьдруулахыг хүсэж байна. Ингэж иргэдээ доромжлохыг хараад сууж чадахгүй гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.