СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Монголиан эйрвейс” компанийн осолдсон нисдэг тэрэг дахин ашиглах боломжгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Монголиан эйрвейс” ХХК-ийн эзэмшлийн “Eurocopter AS350” загварын JU-6888 дугаартай нисдэг тэрэг Төв аймгийн Аргалант сумын нутагт өнгөрөгч амралтын өдөр осолджээ.

Зарим эх сурвалж “Уг нисдэг тэрэг ослын буулт хийгээгүй. Осолдсон гэж хэлэхэд ч болно. Улаанбаатараас хөөрөөд Аргалант сумын нутаг дахь бөөгийн хөшөөний орчимд тариан талбайд нисдэг тэрэг осолдсон. Ийм байдалд орсон агаарын хөлгийг дахиж ашиглах боломжгүй болдог учраас осолдсон гэж хэлж байгаа юм” хэмээлээ.

Харин твиттер дэх “The Юүхүү” хаягтай хэрэглэгчийн нийтэлсэн эл зургаас үзэхэд ослын буулт биш, осолдож, дахин ашиглах боломжгүй болсон нь тодорхой харагдаж байна.

Нийслэлээс Өвөрхангай аймгийн чиглэлд нисэж байсан эл нисдэг тэргэнд дөрвөн хүн зорчиж явсан гэнэ.

Нисдэг тэрэгний сэнс гацсанаас ослын буулт хийсэн, нисгэгч болон зорчигчид гэмтэж бэртээгүй гэж цагдаагийн байгууллагынхан мэдээлсэн юм. Цагдаагийн болон ЗТХЯ-ны харьяанд байдаг Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаныхан тухайн газарт ажиллаж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор үзлэг хийсэн байна.

Уг нисдэг тэргээр Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь нисдэг тэрэгний зогсоолд техникийн үзлэг, засвар, үйлчилгээ хийх хүмүүс зорчиж явсан гэх мэдээлэл бий.

“Дайны эрсдэлийн даатгал” нэрээр мөнгө угаасан хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн үүсгэн байгуулсан, түүний ах, дүү нарын нэг нь захирлаар нь ажилладаг “Монголиан эйрвейс” ХХК-ийн агаарын хөлгүүд нэг бус удаа зөрчил гаргаж байсан билээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.186.84

Xumuus n ,zu geer bgaa n yamaidaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.