АНУ-ын Элчин сайд М.Клеческид "Алтан гэрэгэ" гардуулжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг бүрмөсөн нутаг буцахтай нь холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзжээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Клеческиг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, Стратегийн түншлэлийг бататгахад чухал хувь нэмэр оруулж, идэвх зүтгэлтэй ажилласныг сайшаан тэмдэглэсэн байна.

IMG 5a1f5fb45d570e9ecdf464d3f0fd944c V 1024x682

Энэ хүрээнд дээд, өндөр түвшний айлчлалуудыг хэрэгжүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, КОВИД-19 цар тахлын хүнд хэцүү үед урьдчилан сэргийлэх, АНУ-аас коронавирусний эсрэг вакцин авахад дэмжлэг үзүүлснийг цохон тэмдэглэв. Мөн энэ жил тохиож буй Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхэд хоёр талаас өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг дурдав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад байх хугацаандаа гаргасан ажлын амжилт, үр дүн, өнгөрүүлсэн цаг, мөчүүдийн таатай дурсамжийн бэлгэ тэмдэг болгон

IMG 034b945800b8d66690e9b4be0f85ca27 V 1024x682

IMG 07a5ac9ada89cb6def1b8336da0c448e V 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.