СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ руу шууд нислэгтэй болох анхны хэлэлцээ цахимаар боллоо

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
10 сарын өмнө

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах асуудлаарх анхны хэлэлцээг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Тус хэлэлцээг Монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Америкийн талаас АНУ-ын Төрийн департаментын Агаарын тээврийн хэлтсийн дарга Алан Тусиньян ахалж, хоёр талын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцээний явцад талууд иргэний агаарын тээврийн салбарт баримталж буй бодлого, цаашдын хөгжил, хамтран ажиллах боломж, хэлэлцээрийн төслийн голлох элементийн талаар санал солилцов.

Хэлэлцээрийн төслийг тохиролцох албан ёсны хэлэлцээ эхэлж буй нь агаарын тээвэрлэгч нислэг үйлдэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх эрх зүйн суурь бүрдэхэд чухал ач холбогдолтой юм. Талууд дараагийн шатны хэлэлцээг ойрын хугацаанд үргэлжлүүлэхээр тохиролцов.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.