АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-23

Тулгуур багана дээр гарсан согтуу иргэнийг буулгахын тулд хоёр цаг гаруйн хугацаанд цахилгаан тасалжээ

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 хоногийн өмнө

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын цахилгааны тулгуур багана дээр нэг хүн согтуугаар гарсан, унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 22-ны өдрийн 21:40 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Энэ дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид нэг км замыг туулан очиход тухайн иргэн согтуугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан байжээ.

Иймд Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хүчдэлийг 22:10 цагаас 00:30 цаг хүртэл тэжээлээс нь салгуулж, нийт гурван цаг ярилцлага хийн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 хоногийн өмнө
202.179.24.252

Монгол галзуучуудын орон болжээ

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.