Д.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан ТЕГ-ын мөрдөгчид ял оноов

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын ахлах мөрдөгч О.Бархасбадид холбогдох хэргийг даваа гаргийн 11.00 цагаас эхлэн хэлэлцэж, өчигдөр шийтгэх тогтоолоо танилцууллаа.

Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, ТЕГ-ын ахлах мөрдөгч О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч Э.Өлзийбаяр, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн нэг яллагдагч

Уг нь анхан шатны дээрх шүүхийнхэн О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгаж, бусад албан тушаалтныг гэм буруутайд тооцон 1-3 жил хорих ял шийтгээд байсан билээ.

Дээр нэр дурдсан хүмүүсийг УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон хохирогчийн эхнэр Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн хэрэгт буруутгасан юм.

Харин Түүний дараа ТЕГ-ын ахлах мөрдөгч О.Бархасбадид холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны зургадугаар сарын 15-нд хэлэлцээд цагаатгах тогтоол баталсан. Уг тогтоолыг хохирогч, тэдний өмгөөлөгч нар эсэргүүцэн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу аравдугаар сард нь хянан хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.