Дараах шалгуурыг хангасан эмэгтэйчүүдэд 36 сарын хугацаатай 10 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
2022 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.
Энэ сард "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр" "Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр", "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-үүд зарлагдлаа.
Үүнээс "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Үүнд:
Иргэн зээл авах бол дараах шалгууртай байна:
2.1. Ажилгүй эмэгтэйчүүд;
2.2. Гэртээ бага насны хүүхдээ асран хүмүүжүүлж буй эмэгтэйчүүд;
2.3. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд;
2.4. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд;
2.5. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй;
2.6. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүд.
Аж ахуйн нэгж, байгууллага зээл авах бол дараах шалгууртай байна:
2.7. Мэргэжлийн сургалтын байгууллага;
2.8. Ажил олгогч байгууллага.
Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх:
Хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулах, эрхлэхийг хүсэж байгаа иргэнд хүүхэд харах үйлчилгээний хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч, хэрэгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өгнө.
Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан, энэ хөтөлбөрийн 2.1-2.6-д заасан иргэний боловсруулсан төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 10.0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно.
Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь жил бүрийн 4 болон 9 дүгээр сард төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ба санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.