? LIVE: 78-р сургуулийн нийгмийн ажилтан Ч.Зулзаяа: Хэвтэрт ортол нь зодсон гэх баримтыг ээж нь бидэнд үзүүлэхгүй байгаа

Нийслэлийн 78 дугаар сургуулийн багш сурагчаа хэвтэрт ортол зодсон гэх асуудал саяхан дэгдлээ. 
Энэхүү хэрэг нь 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд гарсан аж. Түүнээс хойш цахим сургалт эхэлж, 24-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 17-ны өдрийг хүртэл сурагч хичээлдээ хэвийн ирж байсан гэж тус сургуулийн нийгмийн ажилтан Ч.Зулзаяа хэлж байна. 

Нийслэлийн 78 дугаар дунд сургуулийн нийгмийн ажилтан Ч.Зулзаяа: 

-. "Эмнэлгээр явж байгаа, өвчтэй" гэж мэдүүлсэн байсан. Тэр долоо хоногтоо танхимаар хичээллээд, дараа долоо хоногоос нь улс даяар цахим руу шилжсэн. Тэрнээс хойш мэдээлэлгүй байж байтал

Энэ дагуу . Амаржаргал багш "Уулзъя" гэж утсаар зөндөө хэлсэн юм билээ. Тэгэхэд ээж нь "Би өглөө гараад, орой орж ирдэг. Амжихгүй. Тэгээд ч цагдаа, шүүхээр явна" гэдэг зүйл хэлээд байсан байдаг. 

Гэтэл гэнэтхэн хэвлэлээр энэ асуудал гараад ирсэн. Сургуулиас томилогдсон хүмүүс гэрт нь очсон. . Цагдаа нь "Зөрчлийн торгуулийн мөнгө улсын санд ордог. Эмнэлгийн зардлаа тусад нь нэхэмжлэх боломжтой" гэж хэлсэн байсан. 

Шүүх эмнэлгийн дүгнэлтийг харахгүй бол хэн ч мэдэхгүй байна л даа гэсэн хариулт өглөө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.