СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч хилийн хоригоо цуцлахыг уриалав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Коронавирусийн . Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Кирил Рамафоса хөрш зэргэлдээ болон хилийн хориг тавиад байгаа улс орнуудад хандан хилээ хаасан явдлыг нь шүүмжилж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн, хоригоо нэн даруй цуцлахыг уриалсан байна.

Өмнөд Африкаас зорчигч хүлээж авахаас татгалзсан улс орнуудын дунд Их Британи, Америк, Европын холбооны орнууд багтжээ. Коронавирусийн Омикрон хувилбар нь бусад хувилбаруудтай харьцуулахад өндөр хэмжээнд хувирсан байгаа тул дархлаажуулалтад хамрагдсан иргэд болоод өмнө коронавирусээр халдварлаж дархлаа тогтсон иргэдэд дахин халдварлах өндөр эрсдэлтэй гэж эрдэмтэд анхааруулсан.

Ерөнхийлөгч Рамафосагийн хэлснээр хилийн хориг тавьснаар халдварын тархалт буурна гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдаагүй зүйл бөгөөд энэ нь эдийн засгийг сүйрүүлэх эрсдэлтэй гэдгийг сэрэмжлүүлжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр шинэ хувилбар энэ сарын эхэнд Өмнөд Африк улсад бүртгэгдсэний дараа ДЭМБ-д албан ёсоор мэдэгдсэн байна. .

Өмнөд Африкаас гадна Ботсвана, Хонконг, Бельги, Герман, Итали, Чех, Австрали, Их Британи улсуудад одоогоор Омикрон хувилбар илрээд байна. Тэдгээр Омикрон хувилбараар халдварласан хүмүүс бүгд ойрын хугацаанд Өмнөд Африк, Мозамбик, Египет улсуудад зорчжээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Нидерланд улсын Амстердам хотод Өмнөд Африк улсаас ирсэн 61 зорчигчид шинжилгээ хийхэд 13-аас нь Омикроны халдвар илэрсэн байна.

Эх сурвалж: ВВС, The Guardian

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.