СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-02

🔴 LIVE: МУК-ийн Ёс зүйн хороог гэрээт болон зөвлөх багш нар удирдах ёсгүй гэж сурагчдын эцэг, эх үзэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Хөгжим бүжгийн консерваторийн багш нар сурагчдаа зодож, доромжилдог талаар эцэг, эхчүүд баримт дэлгэхээр Монгол улсын консерваторийн гадна талбайд цугласан юм.

Энэ үеэр эцэг эхийн төлөөлөл “. 200 гаруй багш, ажилчинтай энэ сургууль шударга бусаар аливааг шийдвэрлэх дутагдалтай байна гэж үү. Ёс зүйн хороо нь үүрэг гүйцэтгэгч н.Пүрэвхүүг тойрон хүрээлсэн ашиг сонирхлын зөрчил бүхий хүмүүсээс бүрдсэн байна гэж үзэж байна. Ёс зүйн хорооны дарга н.Ариунболд гэж хүн бий. Яагаад Энх-Амгалан багшийг халсан үндэслэлийг асуух хэрэгтэй. Үндэслэл буюу гомдлыг тайлсан хоёр багш байдаг. Нэг нь утсан хөгжмийн тэнхимийн эрхлэгч Э.Энхцэцэг, нөгөөх нь сонгодог хөгжмийн сургуулийн захирал н.Ганчимэг гэх нөхөд байна.

Мөн эцэг эхчүүд бид хариуцагчийн гэрчээр оръё гэх хүсэлт тавьсан. Гэвч биднийг дуудаагүй. Бас үйлдвэрчний эвлэлийн хороо багшийнхаа эрх ашгийг хамгаалъя, хөндлөнгийн хяналт тавья гэтэл оруулаагүй. Иймд бид байж болох тэмцлийн бүх аргыг ашиглаж тэмцэх болно” гэв.

Харин багш нар нь сурагчдаа дарамталж, зоддог тухайд “Саяхан нийгмийн сүлжээнд өсвөр насны охин багшаасаа айхдаа бичлэг хийсэн байсан.” гэв.

Харин энэ талаар охины ааваас тодруулахад дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Олон нийтийн сүлжээнд энэ талаар бичлэг тавигдаагүй. Миний зүгээс зохих шатны байгууллагуудад нь өгсөн. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон БШУЯ-д гомдол өгсөн. Яагаад гэвэл хүүхдийг доромжилсон, анги нийтээр нь гүтгэсэн иймэрхүү бичлэгүүд байгаа юм. Манай охин 15 настай, хийл хөгжмийн ангийн сурагч. Бичлэг дээр басамжилж, доромжилсон байсан. Гэвч 100 хувь баталгаа байхгүй учраас сүүлийн шалгалтан дээрээ дахин бичлэг хийгээрэй гэж хэлсэн. ” гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.