СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-10-29

🔴 LIVE: Хамтран амьдрагчаа хөнөөсөн байж болзошгүй сэжигтэнг баривчилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.10.29/ мэдээлэл өглөө.

-Хамтран амьдрагчаа хөнөөсөн хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Энэ хэргийн сэжигтэнг баривчилсан уу?

-Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр нэгэн байрны гадаа 23:44 цагт гаднын халдлагад өртсөн байж болзошгүй, цустайгаа холилдсон хүн хэвтэж байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. ХУД дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн болон Эрүүгийн цагдаагийн алба хаагч нар уг хэрэг дээр ажилласан.

Хохирогч бол 24 настай Б гэгч болохыг тогтоосон. Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг олж тогтоохоор шуурхай ажиллаж, амь хохирогчтой хамтран амьдарч байсан 35 настай Ч гэгчийг олж тогтоон, хойшлуулалгүй баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Уг гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Гэмт этгээд үйлдсэн этгээдийг дайчлан баривчлах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

-Бага насны хоёр хүүхдээ хүчирхийлсэн хэрэг гарсан. Өршөөлийн хуулиар суллагдсан иргэн энэ хэргийг үйлдсэн гэж үнэн үү?

-. Дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Бага насны хүүхдэд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах ийм хэрэг үйлдээд ял шийтгэлээ эдлэн суллагдаад дахин энэ төрлийн гэмт хэрэгт шалгагдаж байна.

-2016 онд тухайн этгээд 8 жилийн хорих ял авч байсан. Хоёр жил ял эдлээд гарч ирсэн юм байна. Ямар учраас хугацаанаасаа өмнө нь суллагдсан юм бол?

-Шүүхээс гаргасан шийдвэрийг бид мэдэхгүй. Тухайн хэргийг өчигдөр лавлахад анхны авсан ял дээрээ давж заалдан ялын хугацаа нь 5 жил болсон байсан. Тухайн этгээд хорих ангид . Ямар үндэслэлээр хугацаа нь хасагдсан гэдгийг Шүүхийн байгууллагаас тодруулах хэрэгтэй.

-Хүүхдүүдийн биеийн байдал. Хаана байгаа бол?

-Хүүхэд, хамгааллын хамтарсан багууд ажиллаж байгаа. Хүүхдүүдийн нөхцөл байдал хүнд хүүхдүүдийг хамгаалах төв руу хүргүүлсэн гэх мэдээлэл байна.

–Өсвөрийн насны хүүхдүүд амиа хорлож байна. Сая 15 настай охин галт тэргэнд дайруулж амиа алдсан хэрэг гарчээ?

-Чойр-Улаанбаатарын галт тэргэнд хүн дайруулж нас барсан гэх мэдээ өчигдөр 10:00 цаг өнгөрч байхад ирсэн. Цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр мөрдлөгийн ажил эхлүүлсэн.. Одоо цаг өөр болсон. Хүний сэтгэл эмзэг, мэдрэмтгий болсон. Сэтгэлийн дархлаатай болох тал дээр нас насныхан анхаарах хэрэгтэй. Мэдээж эцэг эхчүүдийн харилцаа хандлага байх ёстой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.