Тэмцэгч Д.Монголхүүг дахин хорьжээ
#NoDoubleStandart хөдөлгөөний санаачлагч, тэмцэгч Д.Монголхүүг өчигдөр/2021.10.06/-нд суллах шийдвэрийг шүүхээс гаргасан. Гэвч прокурор Ерөнхий шүүгчид эсэргүүцэл бичсэнээр түүнийг дөнгөж сая дахин цагдан хорих шийдвэрийг шүүх гаргажээ.
Д.Монголхүүг цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудахад хүрэлцэн ирж мэдүүлэг өгөөгүй гэх үндэслэлээр дайчлан баривчилсан бөгөөд улмаар үргэлжлүүлэн цагдаад хориод байгаа нь энэ юм.
Түүнээс гадна #NoDoubleStandart хөдөлгөөний санаачлагч Э.Одбаяр, н.Чинбат нарын хэд хэдэн хүнийг 30 хоногоор цагдан хориод байгаа бөгөөд Э.Одбаяр, н.Чинбат нар өлсгөлөн зарлаад байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.