СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-06

“Оюу толгой” төслийн асуудлаар “Рио Тинто” компанитай цахим уулзалт хийжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

“Оюу толгой” төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон ажлын хэсгийн гишүүд “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй цахим уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулж “Рио Тинто” компани хангалттай хэмжээнд тайлбар ирүүлэхгүй байгаад сэтгэл дундуур буйгаа Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар илэрхийлжээ.

Харин Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Оюу толгой” ХХК дотоодоос эрчим хүч худалдаж авах үүргээ хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатайг хөнджээ. “Оюу толгой” ХХК нь эрчим хүчний нэгдсэн сүлжээтэй цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулахаар яриа хэлэлцээ үргэлжилж байгаа юм.

"Оюу толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллар буюу дөрвөн их наяд гаруй төгрөгөөр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилсон шалтгаан нь хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр төслийн менежментийн ажлын уялдаагүй байдал, менежментийн баг ур чадвар, туршлагагүй байснаас голлон шалтгаалсан гэж дүгнэсэн.

Харин Рио Тинто компани урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалж зардал хэтэрч, хугацаа хойшилсон гэсэн тайлбарыг өгөөд байсан юм.

Ийнхүү зөрүүтэй дүгнэлт гарч байгаад тайлбар хийх шаардлагыг Ажлын хэсгийн зүгээс тавьсны дагуу “Рио Тинто” компани тодорхой хариулт ирүүлээгүй бөгөөд монгол ажилтнууд төсөлд оролцож ажилласнаар хугацаа хойшилж, зардал нэмэгдэхэд нөлөөлсөн, ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан гэсэн ерөнхий зүйлсийг дурджээ.

Цаашид “Рио Тинто” компани хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд бодитой, тодорхой хариулт өгөх шаардлагатай гэж Ажлын хэсэг үзэж буй бөгөөд 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр энэ талаар тодорхой шаардлагуудыг тусгасан албан бичгийг “Рио Тинто” компанид хүргүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.