АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Халуун сэдэв, Эрэн сурвалжлах | 1 долоо хоногийн өмнө

Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хүсээд байсан автомашинаа төсвийн 207 сая төгрөгөөр худалдан авчээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
1 долоо хоногийн өмнө

Коронавирусийн цар тахалд нэрвэгдсэний улмаас төсвийн алдагдал нэмэгдэж буйтай холбогдуулан Засгийн газраас 2021 оныг дуустал төсвийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг шинээр автомашин, албан тасалгаандаа тавилга худалдан авахыг хориглосон тогтоол гаргасан.

Гэвч Засгийн газрын тогтоолыг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ноцтойгоор зөрчиж, 2021 оны долдугаар сард аймгийнхаа төсвийн 207.3 сая төгрөгөөр Тоёота ланд круйзер-200 маркийн автомашин худалдан авчээ.

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар МУГТамирчин цол хүртсэн бөгөөд уг шагналаа мялааж, аймгийн төсвийнхөө ядруухан хөрөнгөөр өөртөө автомашин худалдаж авсан хэмээн эх сурвалж хэллээ.

Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нь автомашин худалдан авах цахим тендерийг зохион байгуулах тухай зар мэдээллийг хүмүүсийн анхаарал сарнисан үе буюу амралт зугаалгын улирлыг дамнуулан “хулгайгаар” зохион байгуулсан бөгөөд уг тендерт нь “Хөдөө-Орд” ХХК болон “Баян-Өндөр” ХХК гэх хоёр компани л үнийн саналаа ирүүлсэн байна.

“Хөдөө-Орд” ХХК-ийн эзэмшигчид ямар хүн болохыг доорх баримтаас харна уу.

Бид “Хөдөө-Орд” ХХК руу утсаар холбогдож, “Булган аймгийн Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх тендерт танай компани шалгарсан юм байна. Машинаа хэзээ нийлүүлсэн бэ” хэмээн асуухад тэрбээр машид сандарч “Би утсаар ярих боломжгүй байна. Миний хажууд хүн байна. Би гараад танд хэлье” гэх зэргээр булзааруулж байгаад утсаа таслав.

Харин Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон тус аймгийн Ерөнхий нягтлан бодогч О.Сайнзаяа нар руу залгахад утсаа авсангүй. Дээрх хүмүүс автомашин худалдан авсан тухай гүйлгээгээ олны хяналтаас нуухын тулд шилэндансандаа ч байршуулаагүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн юм.

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сард аймгийнхаа төсвийн хөрөнгөөр 210 сая төгрөгийн үнийн дүнтэй автомашин худалдан авах тухай тендер зарласан нь олны шүүмжлэлд өртөж, улмаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ уг тендерийг нь түдгэлзүүлж байсан юм.

Гэтэл тэрбээр төрийн байгууллагын шийдвэр, Засгийн газрын тогтоолыг санаатайгаар удаа дараа зөрчиж 207 сая төгрөгөөр автомашин авсан үйлдэлд нь Ерөнхий сайд та хариуцлага тооцох учиртай.

Учир нь Булган аймгийн сумдын эмнэлгүүд коронавирусийн халдвар авсан иргэдээ ч хэвтүүлэн эмчлүүлж чадахгүй, төсөв мөнгөгүйн гачланд нэрвэгдчихсэн байдалтай, малчид ард иргэдийн өгсөн хандив тусламжаар үйл ажиллагаагаа зутруухан явуулжж байхад аймгийн Засаг дарга нь олон зуун сая төгрөгөөр машин авч өөрийгөө тансаглуулж болохгүй билээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.21.117.164

bulganchuud gej azguichuud bnaa horwoogiin hog shaarnuudaar darga tawij tedneeree doromjluulsaar duusah yum

Zochin
1 долоо хоногийн өмнө
202.126.89.229

Battulgataigaa hamt idej uuj araa daalfaj surchihsan nutag ornoo boddoggyi uvchilul ed uyd Solongosd ochood garaa soichihson delguur heseed l yvj bsan nuhur arga hemjee avah l heregtei

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.183.90

Шууд буудаж устгах хэрэгтэй,Иймэрхүү паразитуудыг!!!

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.126.88.159

Хөөрхийдөө бөх л аиьтан юм билээ ш дээ, сүүлийн 30 жилийн дарга нар нэг иймэрхүү, Монгол уруудхаас биш яахавд.

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.126.90.68

Ариунэрдэнээ чи тансаглах гэж бүхэл бүтэн аймгийн засаг болоогүй баймаар ард түмнээ одоо энэ хүнд үед бодохгүй бол хэзээ бодох хүн бэийм арчаагүй амин хувиа бодох хэрэггүй дээ дээр нь чи бөх хүн бнадаа

ган
1 долоо хоногийн өмнө
43.242.243.38

аймаг нь нэг ч амьсгал өтгөрүүдэгчгүй, эмч нар нь цаг наргүй цалингүй шахуу зүтгээд бхад энэмуу бөхөнцөр баастай бөгсөө хаанач тавьсан хамаа байна уу...Булган зам сайтай приус унасан ч ажрахгүй шд

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.