? LIVE: ХААН банк: Хохирсон иргэдийн мөнгийг нь төлөх боломжгүй
Сүүлийн өдрүүдэд ХААН Банкны данснаасаа сарын цалингаасаа 50 сая төгрөгөө алдсан иргэд өнөөдөр хохирлоо барагдуулахаар тус банк дээр очиж уулзсан талаар мэдээлсэн. Мөнгөө алдсан хохирогчдыг Хаан банкны удирдлагууд хүлээн авч, уулзлаа.
Иргэд: Иргэдийн ХААН банкны данснаас дандаа шөнийн цагаар мөнгөө хулгайд алдсан байна. Мөнгөө алдсан иргэд цагдаад ханддаг ч цагдаагийн байгууллага нь төдийлөн шийдэж, өгөлгүй иргэдийг хохироож байна.
Банкны лавлахаас тодруулахад та өөрийн мэдээлэл, и-мэйлээ алдсан байна гэх хариу хэлдэг. Миний хувьд хугацаатай хадгаламжийн данснаасаа 9 дүгээр сарын 2-ны шөнө 1 сая 400 мянган төгрөг алдсан. Яагаад цагдаагийн байгууллагаас Хаан банканд шаардлага өгөхгүй байгаа юм бэ?!
ХААН банк: Залилан хийсэн хүмүүсийн өмнөөс ХААН банк хохирсон иргэдийн мөнгийг нь төлөх боломжгүй. Нууцлалаа хангахыг иргэдэд сануулж байна гэсэн. Интернет банк шинэчлэгдэж байгаа нь нууцлал алдах эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг. Хохирсон иргэдийн санал гомдлыг хүлээн авч, хуулийн зөвлөгөө өгч, залилан хийсэн этгээдийг олох талаар цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана.
Зөвхөн манай банкны данстай иргэд мөнгөө алдаад байгаа юм биш. Бусад банкны данснаас мөнгө алдагдаж байгаа. Манай банкны программ доголдлоос үүдэн мөнгө алдагдсан бол хохиролгүй болгоно. Гэхдээ сүүлийн үед хэрэглэгчдийн и-мэйл хаяг, нууц үгийг ашиглан шөнийн цагаар нэвтэрч, мөнгийг нь авч байгаа. Иймд хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд банкны нууцлалаа маш сайн хангахыг зөвлөж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.