Милан хотод хувийн онгоц барилга мөргөж осолджээ

Италийн Милан хотод хувийн жижиг онгоц оффисын барилга мөргөж осолдсон байна. Оффисын барилга хоосон байсан боловч онгоцон дотор байсан найман хүн амиа алджээ.

Пилатус ПС-12 онгоц Миланы Линате нисэх буудлаас хөөрч Сардиниагийн арлыг зорьсон ч  замдаа осолджээ. Хувийн онгоцыг 68 настай Румыны тэрбумтан Дан Петреску жолоодож байсан байна. .

Мөн ослын улмаас барилгын гадаа зогсоолд байсан автомашинууд шатсан байна. Ослын шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байна. Зарим гэрчүүдийн ярьснаар Пилатус ПС-12 онгоц барилга мөргөж осолдохдоо хэдийнээ шатаж байжээ.

Онгоцыг жолоодож байсан Дан Петреску нь Румны улсын хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөлөө олсон байжээ.

17

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.