СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эх орон руугаа хар тамхи илгээдэг эмэгтэйг мөрдөж дуусав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Олон улсын шуудан илгээмж ашиглан, Европын орнуудаар дамжуулан мансууруулах бодис зөөдөг байсан Монгол Улсын иргэн Анужин, түүний эхнэр Ц.Одцацрал нарын оршин суугаа газрыг хууль сахиулагчид тогтоон тухайн улсын цагдаагийнхан саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Испанийн цагдаагийнхан тэднийг баривчилсан бөгөөд шилжүүлэн авах талаар манай хууль сахиулагчид санал тавиад буй. Гэвч Анужин Испанийн иргэн болох хүсэлт гаргаснаар нутаг буцаах асуудлыг түдгэлзүүлээд байгаа билээ. Харин түүний эхнэр Ц.Одцацралыг манай талд хүлээлгэн өгсөн юм. Тэд.

Тэгвэл Ц.Одцацралд холбогдох хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгчид шалгаж дууссан байна. Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Ингэхдээ тэдний илгээсэн мансууруулах бодисыг хүлээн авч, бусдад борлуулахыг завдсан хүмүүст холбогдох үйлдлээс нь тусгаарлан шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод буй аж.

Шүүгчид уг нь Ц.Одцацралд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг маргааш хийхээр товлосон ч цар тахлын халдвар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд гарсантай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.