АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт, Халуун сэдэв | 2 долоо хоногийн өмнө

🔴 ХАЛУУН СЭДЭВ: Монголын тамирчид одоогоор "Токио-2020" олимпын 25 эрх аваад байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
2 долоо хоногийн өмнө

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатартай "Токио-2020" олимпод оролцох эрх аваад байгаа тамирчдынхаа талаар ярилцлаа. Монголын баг, тамирчид одоогоор "Токио-2020" олимпын 25 эрх аваад байгаа аж. 

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар: 

-Одоогоор 25 эрх авсан. Нийтдээ 40-42 олимпын эрх авна гэсэн төлөвлөгөө, магадлалтай ажиллаж байна. Чөлөөт бөх-9, буудлага-4, бокс-3, байт харваа-1, хөнгөн атлетик-3 эрх аваад байна. Жудогийн бөхчүүд 12 эрх авах боломжтой. Удахгүй Унгарын тэмцээн болно. Багийн төрлөөр анх удаа 3х3 сагсанбөмбөгийн баг олимпод оролцоно. 

"Токио-2020" олимп болоход 57 хоног үлдээд байна. Олимпод оролцох тамирчдаа бүрэн дархлаажуулсан. Бүгд АстраЗенека вакцин хийлгэсэн. Ковидтой холбоотойгоор дэлхийн бүх тамирчин хүнд сорилттой тулгарсан. Бэлтгэл, сургуулилалт тасарсан. Бидний хувьд баазуудад боломжийн хэмжээнд тусгаарлаж, бэлтгэл хийлгэж байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
202.21.108.246

Дүрмээ мэдэхгүй юу яриад байнаа. Олон улсын хороо үндэсний хорооны дотоод ажилд оролцох эрхгүй байдаг шүү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.