СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-04-28

LIVE: Цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор зөөвөрлөх боломжтой боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Нарлаг Улаанбаатар Ротари клубээс санаачлан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтарч нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглан цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэх “REDrone” төслийн нээлт боллоо.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь нисгэгчгүй дронтой болох хүсэлтийг  тус клубт өгчээ. Ингээд хүсэлтийн дагуу Нарлаг Улаанбаатар Ротари клуб, JCI капитал зэрэг олон улсын байгууллагууд хамтран 10-16 кг ачаа тээвэрлэх боломжтой сүүлийн үеийн дроныг өнөөдөр хүлээлгэн өгөв.

Тус дроны хувьд сонирхогчийн дрон биш бөгөөд ачаа тээвэрлэх зориулалттай бөгөөд зургаан сэнстэй, хасах 35 хэм, 4G сүлжээгээр ажилладаг давуу талтай.

Түүнчлэн 3-5 кг цус, цусан бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын 20 км зайд зөөвөрлөх боломжтой бөгөөд аюулгүйн шүхэртэй тул хүний дээрээс унахгүй бага хурдаар өөрийгөө буулгадаг ажээ.

. Ингэснээр нийслэл хотын аль ч эмнэлэгт яаралтай цус, цусан бүтээгдэхүүн хэрэг болсон нөхцөлд замын түгжрэлд оролгүй маш богино хугацаанд тээвэрлэн хүргэх боломжтой боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.