АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Танд хэрэгтэй | 1 сарын өмнө

Иргэд Ибаримтад бүртгэлтэй данс, мэдээллээ шалгана уу

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 сарын өмнө

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед Монгол Улсын засгийн газраас 3.373.025 иргэнд 300.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж, тухайн өдрөөс эхлэн төрийн сангаас гүйлгээ хийгдэж эхэлсэн. Энэ талаар Монгол улсын сангийн сайд Б.Жавхлан “. Мөн энэхүү гүйлгээг бид 7-10 хоногийн дотор хийж дуусгахыг зорьж байна” гэж мэдэгдсэн.

Энэ 13-ны байдлаар 3.173.897 иргэний 952.169 тэрбум төгрөгийг төрийн сангаас шилжүүлсэн нь 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна. , иргэн ebarimt.mn-д бүртгэлтэй боловч хүлээн авагчийн нэр, данс зөрүүтэй дараах шалтгааны улмаас гүйлгээ буцсан байна. Үүнд:

  • Хүлээн авагчийн данс хаагдсан,
  • Хүлээн авагчийн нэр латин үсгээр бичигдсэн,
  • Хүлээн авагчийн нэр латин болон крилл үсгээр хольж бичигдсэн,
  • Хүлээн авагчийн нэрийн өмнө болон хойно сул зай авч бичсэн,
  • Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичигдсэн,
  • Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон

Иймд ebarimt.mn  дэх бүртгэлээ шалгаж, шинэчлэхийг зөвлөж байна.

Мөн гүйлгээ түр саатаад байсан 12.000 ахмадын тэтгэврийн дансруу өнөөдөр, маргааш гүйлгээ хийгдэх болохыг зарим банкууд мэдээллээ.

ebarimt.mn–д өөрийн регистрийн дугаараа оруулан гүйлгээний талаарх мэдээллийг шалгах боломжтой боллоо.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

pvrewdavaa
1 сарын өмнө
150.129.140.4

minii 300 orohgui ym haana handah we???

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.