АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 долоо хоногийн өмнө

Витор Гаспар: Вакцинжуулалт бол өмнө байгаагүй хамгийн өндөр өгөөжтэй олон нийтийн арга хэмжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
1 долоо хоногийн өмнө

Олон Улсын Валютын Сангаас Төсвийн хяналт тайланг танилцууллаа. Энэхүү тайланд улс орнууд COVID-19-ийн хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ зарцуулж байгаа төсвийн бодлого хэрхэн дасан зохицож, “ногоон”, шударга, тогтвортой хэрэгжиж байгааг тоймлон эмхэтгэжээ.

Өчигдөр уг тайланг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр ОУВС-гийн Төсвийн асуудал эрхэлсэн газрын захирал Витор Гаспар гэж онцоллоо.

Тодруулбал, улс орнууд вакцинжуулалтыг илүү өргөжүүлэх хэрэгтэй бөгөөд ингэснээр хүний ​​амь насыг аврах боломжтой гэсэн юм.

Мөн цар тахлыг дэлхийн хэмжээнд хяналтандаа авах хүртэл улс орнуудын төсвийн бодлого уян хатан, дэмжлэгтэй байх ёстой талаар тайланд дурдсан байна. КОВИД-19 цар тахлын эсрэг хариу бодлогын хүрээнд нэгэнт бий болсон орлогын ялгаатай буюу тэгш бус байдал, ялангуяа төрийн үндсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд засгийн газрууд дунд хугацааны цогц бодлого хэрэгжүүлэх, шаардлагатай байгааг энэхүү тайланд онцолсон байна.

Үүнд ажлын байр, татварын чадавхыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, бага насны хүүхдийн хөгжил зэрэг нийгмийн хамгааллын сүлжээг бэхжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх нь насан туршийн боломжийг бэхжүүлж, итгэлцлийг сайжруулж, нийгмийн нэгдмэл байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах болно гэжээ.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.