TREND LIVE: Ах нь колонд яваад ирлээ ш дээ
Загвар өмсөгч С.Эрдэнэцогт найз бүсгүй Г.Ганчимэгийгээ зодсон гэх хэргээр буруутгагдаж Зөрчлийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу 15 хоног цагдан хоригдоод гарч иржээ. Тэрбээр цагдан хоригдох хугацаандаа юу үзэж, харсан талаараа ярьсныг TREND LIVE онцолж байна.
Загвар өмсөгч С.Эрдэнэцогт:
Би цагдан хоригдох хугацаандаа тэнд саатуулагдаж байгаа хүмүүсийн дунд хамгийн рецедив гэмт хэргийг үйлдсэн хүн болж хувирсан. Тэнд хүүхдээ хичээлээ хийсэнгүй хэмээн алгадсан ааваас өгсүүлээд найз хүүхнийхээ утсыг хана руу савсан залуу хүртэл цагдан хоригддог юм байна. Би гэхдээ төлбөртэй өрөөнд хоригдсон. Зөрчлийн хуулийн хэрэгжилт 70 хувьтай мөртлөө тус хуулиас үүдэлтэй гэр бүл салалт 60 хувь байдаг юм байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу цагдан хоригдож байсан нэг залуу өмдөндөө чацга алдсанаасаа ичээд суллагдсаныхаа дараа найз хүүхнийгээ хөнөөсөн хэрэг хүртэл гарсан гэсэн. Хэрүүл маргаангүй айл гэж энэ хорвоод байхгүй. Тэр болгонд Зөрчлийн хуулиар шоронд хориод байж болохгүй гэж бодож байна. Бүр нэг ах шөнийн 12 цагаас хойш нийтийн орон сууцанд ажил барилгын ажил хийсэн гэх хэргээр хүртэл тэнд хоригдож байна хэмээн ярьсан бага шуугиан, шүүмжлэл дагуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.