СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ: 33 жил хэлмэгдэн хоригдсон эр $66 саяын нөхөн төлбөр шаардаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Хоёр хүний аминд хүрсэн хэргээр 33 жилийн турш шоронд хоригдсон АНУ-ын иргэн Роберт Смит Чикаго хот болон түүний хэргийг хариуцсан мөрдөгч нарыг шүүхэд өгөн, 66 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилж байна.

Тэрээр Чикаго хотын цагдаагийн командлагч асан Жон Бургийн удирдлага дор эрүүдэн шүүгдсэн бөгөөд ямар ч гэм буруугүй хэмээн мэдүүлсэн юм.

Түүний өмгөөлөгч Стюарт Чанен "Хэрэгтнүүдийн Роберт Смитэд үйлдсэн зүйлсийнх нь хариуд "шударга ёс"-ыг хүргэхийн тулд ямар ч хэмжээний мөнгө хангалтгүй.

Роберт Смит 1987 оны есдүгээр сарын 19-ний өдөр баривчлагдахдаа 39 настай байсан бөгөөд түүнийг эхнэрийнхээ ээж болон эмээгийнх нь амийг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Офицерууд Смитийг "Цонхгүй байцаалтын жижиг өрөөнд байрлуулж, ханан дээрх бэхэлгээнд гавласан. Дараа нь мөрдөгч нар түүнийг цээжин хэсэгт нь цохин, боомилж, заналхийлсэн" гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурджээ.

аж. Смит эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа өөрийг нь эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэдгийг нотолж чадна гэж итгэж байжээ.

Чикаго хотын цагдаагийн газар Жон Бургийг 1993 онд ажлаас нь халсан бөгөөд тэрээр 1970-1980 оны хооронд өөрийн удирдлага дор баривчлагдсан сэжигтнүүдийн эрүү шүүлтийн талаар худал мэдүүлэг өгсөн хэргээр хорих ял сонссон байна. Харин Роберт Смитийг цагаатган, суллах шийдвэр 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр гарчээ.

Эх сурвалж: ABC7 Chicago

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
3 жилийн өмнө
202.126.89.95

Эрүүдэн шүүж хэрэг хүлээлэгдэг арга эрх чөлөөний амерк оронд чинь бас байдаг юм бн.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.