СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-02

LIVE: Орон нутаг руу зорчих иргэд цахим бүртгэлийн талаар мэдэхгүйгээс бөөгнөрөл үүсгэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Өнгөрсөн даваа гарагаас Улаанбаатараас орон нутаг руу иргэдийг зорчуулж эхэлсэн. УОК-ын өгч байгаа мэдээллээр орон нутаг руу зорчих гэр бүлийн нэг гишүүн PCR шинжилгээ өгөхөд болно гэсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 18 цэгт PCR шинжилгээ авч байна. Гэвч СХД-ийн 62-р сургууль дээр орон нутаг зорчих иргэд PCR шинжилгээ өгөхөөр бөөгнөрөл үүсгээд байгаа нөхцөл байдлыг сурвалжиллаа.

Шинжилгээ өгөхөөр ирсэн иргэдийн хувьд eruul.gerege.mn бүртгүүлж цаг авсан ч цагаар нь оруулахгүй 2-3 цаг дугаарлаж байна гэсэн юм. Уг шинжилгээний төвд зохицуулалт хийж байгаа цагдаагийн албаны хүн “.

Шинжилгээний төвүүдийн ачаалал үнэхээр нэмэгдсэн эсэхийг eruul.gerege.mn руу хандан орон нутаг руу зорчих гэдгийг сонгох харахад БГД, СХД, ЧД-ийн шинжилгээний цэгүүдийн өнөөдрийн цаг 13.40 цагт дууссан байсан бол бусад дүүргүүд дэх шинжилгээний цэгүүдэд цаг олгож байсан юм.

Орон нутаг руу явах иргэдийг заавал СХД-т байрлах 62 дугаар сургуулийн цэгт шинжилгээ өг гэж заагаагүй бөгөөд eruul.gerege.mn бүртгэлтэй байгаа бусад цэгүүдэд цаг авч шинжилгээ өгөх боломжтой.

Нийслэлийн хэмжээнд шинжилгээ авч буй цэгүүдийн байршил, цагийн хуваартай энд дарж танилцана уу. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мөнхбаяр
3 жилийн өмнө
202.9.46.235

Цаг авах сайт руу ороод үз шинжилгээний цаг дууссан гээд байгаа. Хаана яаж цаг өгч байна.

Chingvvn ingvvn
3 жилийн өмнө
66.181.161.44

bvh yum tsahim bolood amar bnoo bayrlalaa

Лхагваа
3 жилийн өмнө
66.181.161.27

1 удаа шинжилгээний цаг захиалаад цагандаа очоогүй бол дахиж 2 дахь удаагаа шинжилгээний цаг авч болохуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.