Казахстанд гадаадын иргэдийг тариалангийн газар өмчлөхийг хоригложээ

Казахстан улс гадаадын иргэдийг газар тариалангийн талбай өмчлөн, түрээслэхийг хориглох болно гэж тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ.

Казахстан нь үр тариа, тослог ургамлын үр, махны томоохон үйлдвэрлэгч бөгөөд таван жилийн өмнө тус улсын эрх баригчид тариалангийн талбайн зах зээлээ нээж, хөдөө аж ахуйдаа гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар шийдсэн байна. Гэвч иргэд энэхүү төлөвлөгөөг эсэргүүцэн, гудамжинд жагсах болсон юм.

Үүний дараагаар Казахстаны Засгийн газар уг төлөвлөгөөг энэ он хүртэл хүчингүй болгоод байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Токаев энэхүү хориг хэвээр үлдэнэ гэж мэдэгдсэн байна. Тэрээр "Газар өмчлөлийн асуудал нь манай иргэдийн хувьд үргэлж чухал асуудал байсаар ирсэн. Манай газар нутаг бол бидний тусгаар тогтнолын түшиг тулгуур бөгөөд ариун бэлгэдэл.

БНХАУ НЬ Казахстаны худалдааны гол түнш, зээл олгогч ба хөрөнгө оруулагч хэдий ч сүүлийн жилүүдэд нутгийн иргэдийн дунд Бээжингийн эсрэг үзэл бодол нэмэгдэх болсон байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.