Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХЦ дээр хоёр дахь удаагаа хүрэлцэн очив
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-д хоёр дахь удаагаа өнөөдөр хүрэлцэн очив. Тэрбээр энэ сарын 10-нд мөн хүрэлцэн очиж ҮХЦ-д зарим хууль болон хуулийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан шалгуулах хүсэлтээ гаргаж байсан юм.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ҮХЦ-ийн гишүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан. Өнгөрсөн удаад Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн огцрохдоо хэлсэн "Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн учир хуулийн дагуу хариуцлага тооцно" үгтэй холбогдуулан ҮХЦ-тэй "тулж ажиллаж" байна хэмээн таамаглаж байсан бол энэ удаад УИХ-ын гишүүн Т.Доржхандын "Өмнөх болон одоогийн ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй" гэх гомдлыг ҮХЦ хүлээн авсантай холбоотойгоор ийнхүү хоёр дахь удаагаа хүрэлцэн очсон гэсэн хардлага байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.